Skip to content

covid-tracing-mongolia/portal

Repository files navigation

CTM - COVID Tracing Mongolia - Портал

Ерөнхий

CTM төсөл нь үндсэн 3 хэсгээс бүрдэж байгаагийн нэг нь энэхүү Портал юм. COVID-19 батлагдсан тохиолдол илрэхэд тухайн халдвар авсан иргэнд Эрүүл Мэндийн байгууллагын тодорхой зөвшөөрөлтэй ажилтан Нэг Удаагийн Кодыг гаргаж өгөхдөө энэхүү порталыг ашиглах юм. Зөвхөн албан ёсны сувгаар дамжиж энэ Нэг Удаагийн Кодыг гаргаж авах нь зохис бус хэрэглээнээс сэргийлэх юм. Өөрөөр хэлбэл энэ процесс-т зохьцуулалт байхгүй орхичихвол хүн болгон COVID халдвар авсан гээд хуурамч мэдээлэл оруулаад байвал тэр хүмүүстэй хавьтсан хүмүүст хуурамч мэдэгдлүүд очоод технологийн шийдлийн итгэлцэл алдах, мөн үймээн үүсгэх ч эрсдэлтэй. Тиймээс батлагдсан тохиолдол илэрвэл, тэр тохиодолд зориулан Эрүүл Мэндийн байгууллагын ажилтан тухайн батлагдсан тохиолдолд 1 ширхэг Нэг Удаагийн Код гаргаж өгнө гэсэн дүрмээр явах юм.

Техникийн Шийдэл

CTM open source буюу нээлттэй эхийн төсөл доор технологийн салбарын сайн дурын мэргэжилтнүүд бид https://github.com/corona-warn-app/cwa-website төслийг оруулж ирэн өөрчлөлтийн ажлыг анх хийж эхэлсэн.

Энэ явцад бидний шийдэх хэд, хэдэн зүйлс гарч ирсэн юм: Үүнд:

  1. Энэхүү CWA Website төсөл нь ард талдаа Английн засгийн газрын Notification Service тэй API аар холбогдож, портал ашиглах хүмүүст зориулан 2FA нэмж өгсөн байсныг хасах хэрэгтэй болсон. Энийг хасах ажиллагаа нь цаг хугацааны хувьд тодорхой хугацаа авахаар байсан.
  2. Шинээр дан портал ажиллуулна гэдэг нь одоо байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилчдад шинэ системийн талаар зааж, сургах хэрэгцээ гарсан.
  3. Шинэ систем-д зориулсан User Management хийх буюу эрүүл мэндийн байгууллагад хэн нь админ эрхтэй байх, тэр хүн нь хэрхэн хүмүүстээ зөвшөөрөл өгөх гэх мэт шатлал, процесс тогтоох хэрэгцээ үүссэн.
  4. Зөсвөөрөл авсан ажилчид портал-д бүргүүлэхдээ имэйлээр урилга авах, түүн дээр дарж орж бүртгүүлэх, бүртгэл болон нууц үг сэргээх/өөрчлөхтэй холбоотой 2FA нягт уялдсан байсныг нутагшуулах.

Энэ бүгдийг хийхэд 100% боломжтой ч цаг хугацаагаа бодоод, мөн эцсийн хэрэглэгчдэд (Эрүүл Мэндийн байгууллагын ажилчдад) дахин шинэ систем танилцуулахгүй өөр одоо байгаа шийдэл дээр тулгруулах боломж байна гэсэн санал гарч ирсэн юм.

Энэ нь health.gov.mn гэсэн одоогийн Эрүүл Мэндийн байгууллагын ажилчдын хэрэглэдэг дотоодын систем болж таарсан юм. Ингээд шинээр систем нэвтрүүлэхээс илүү одоо байгаа систем дээр нь нэмэлтээр энэ порталын ажиллагаа хэсгийг оруулж өгвөл боломжийн, цаг хугацаа ч хэмнэнэ гэсэн дүгнэлт гарган сонгосон юм.

Нээлттэй эхийн төсөл

health.gov.mn гэсэн дотоодын систем нь open source буюу нээлттэй эхийн төсөл биш байсныг CTM COVID Tracing Mongolia төслийн доор нээлттэх эхийн төсөл болгох хүсэлтийг гаргаж, яг энэ CTM төслийн доор хэрэгжүүлэх Портал хэсгийг open source болгох зөвшөөрлийг авч чадсан юм.

Хөгжүүлэлт

Шаардлага

Энэхүү төсөл нь Angiluar дээр суурилсан вэб апп байгаа юм. Тэгэхээр хөгжүүлэлтийн орчинд шаардагдах зүйлс:

  • node
  • Angular cli: npm install -g @angular/cli

Ажиллуулах

  • git clone https://github.com/covid-tracing-mongolia/portal.git
  • cd portal
  • npm install
  • npm start
  • Browser дотроо дараах хаягийг бичиж өгнө: http://localhost:4200/covid

Тохиргоо

  • proxy.conf.json файл дотор backend service тэй холбогдох proxy тохиргоог оруулж өгсөн байгаа.
  • src/app/interceptor/secured-http.interceptor.ts дотор тестийн орчинд хэрэглэж буй token зааж өгөгдсөн байгаа. Production deploy хийхдээ энэ token-г солих хэрэгтэй анхаарна уу

Deployment

health.gov.mn эзэмшиж буй инженерийн багаас энэ нээлттэй эхрүү орж ирсэн өөрчлөлтүүд дээр Code Review хийж, merge хийгдсэн тохиолдолд тэдгээр өөрчлөлтүүйиг тодорхой давтамжтайгаар цааш нь Staging болон Production орчинлуу оруулах болно.